Вioguard – нь Армстронг брэндээс үйлдвэрлэн гаргадаг таазны минерал эслэг болон метал хавтанг бүрж будахад зориулан хийгдсэн тусгай будаг юм.
Вioguard – нэрийн таазны систем нь эмнэлгийн зориулттай барилга байгууламжид тусгайлан зориулан хийгддэг ба энэ төрлийн тааз нь биологийн бохирдлоос идэвхитэй хамгаалалт болж чаддаг.
Вioguard – будагны найрлага бичил организмыг идэвхитэй дарангуйлах шинж чанартай байдаг бөгөөд Метициллинд тэсвэртэй стафилококк aureus (MRSA), E-coli буюу гэдэсний савханцар, Streptococcus pneumoniae, Bacilius Cereus, Aspergillus Niger, Candida Albicans, Klebsiella pneumoniae, Acinebacter Baumanii зэрэг нян, хөгц мөөгөнцөр үржихээс урьдчилан сэргийлдэг.
Вioguard – нь ариун цэврийн ISO5 болон ISO3 ангиллаар батламжлагдсан (туршилт ISO 14644-1 ийн дагуу хийгдсэн).
BIOGUARD нэрийн таазнууд нь маш сайн ус нэвтрүүлдэггүй шинж чанартай учир байнга угааж цэвэрлэх боломжтой
Хэрэглэгдэх газрууд
Эрүүл мэндийн байгууллага
Эмийн, хоолны, электроникийн үйлдвэрлэл
Лаборатори
Дата төвүүд