loading
  • Appollo

APPOLLO

Апполло брэнд:
Угаалгын өрөөг та зөвхөн гар нүүрээ угаах, усанд орох өрөө гэж үл тоомсорлох хэрэггүй. Угаалгын өрөө ч бас тав тухтай, үзэмжтэй, өөрийн гэсэн өнгө аяс, дизайнтай байх нь чухал. Та угаалгын өрөөний тав тухтай орчныг бүрдүүлснээр гар нүүрээ угаах, усанд орохдоо  сэтгэл хангалуун байж, энергээ нөхөж чадна гэдэгт итгээрэй. Тэгвэл бид таны ариун цэврийн өрөөнд ая тух нэмэх Appollo брэндийг санал болгож байна.  Appollo China компани нь 1996 онд байгуулагдсан. Тав тухтай дэвшилтэт технологийг ашигласан ариун цэврийн өрөөний бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд хүргэх эрхэм зорилготой. Барууны загварыг өндөр технологитой хослуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлсэнээр  БНХАУ-ын ариун цэврийн өрөөний хэрэгслийн №1 БРЭНД болж чадсан.

Массажтай ванны тухайд - Монголд байхгүй өвөрмөц дизайн бүхий шинэ загварын массажтай . Нуруунаасаа халдаг, усаар  цоргих байдлаар  массажлах, хөл массажтай  гэх зэрэг олон үйлдэлтэй. Эдгээр ванн Хөгжлийн бэрхшээлтэй болон хөгшин настай хүмүүст нэн тохиромжтой юм.

Тавилга - Апполло ванны өрөөний  тавилга нь чийгэнд тэсвэртэй, мөн шахмал мод нь зэвэрч өнгөө алдахгүй технологитой . Модон болон чулуун тавцан бүхий тавилга сийлбэрээр  гоёсон нь илүү чанартай харагдах таны тансаг сонголт болно. Хийц чанараа дагаж нугас нь ч мөн олон жилийн эдэлгээг даах хийцтэй. 8000 удаа нээгдэж хаагдах технологи бүхий нугас суурилуулснаа Аполло бренд тодотгодог. Классик болон Модерн 2 төрлөөс та бүхэн сонголтоо хийх боломжтой.

Суултуур: Апполло брендийн суултуурны гол давуу тал нь өнгөлгөө материал сайтай, шаралдаггүй нян бактер тогтдоггүй, ус хэмнэгчтэй,загвар хэлбэрийн өргөн сонголттой.  Бүх төрлийн ванны өрөөний загварт тохиромжтой , бат бөх суултуур нь дуу чимээ гаргадаггүй удаашруулагч тагтай, зурагдахаас  хамгаалсан гадаргуутай.  Мөн Апполло брэнд нь ухаалаг суултуур нийлүүлдэг . Хямд бөгөөд өндөр чанарыг Appollo танд амлаж байна.

Санал болгох бүтээгдэхүүн:

Нийт бүтээгдэхүүн