loading
  • Armstrong flooring

ARMSTRONG FLOORING

Армстронг брэнд:

Дэлхий дахинаа алдар нэр нь түгсэн, Америкийн "брэндийн" эцэг гэж нэрлэж болох “Armstrong” брэнд модон болон хулдаасан шал, таазны үйлдвэрлэлийг овоглож, дэлхийн тэргүүлэх брэндэд зүй ёсоор үнэлэгддэг.  Армтронг брэндийн шал нь, модерн, сонгодог америк, орчин үеийн, коунтри зэрэг загваруудыг гаргадаг. Үелсэн олон давхрагатай учир хэлбэрээ алдахгүй, агшиж сунахгүй, ус үл нэвтрэх технологитой, дэвшилтэт технологийн Valingе түгжээтэй, бүтээгдэхүүндээ 50 жилийн чанарын баталгаа өгдөг. Халаалтын систем дэмжих онцгой цувралуудтай, энгийн стандарт шалтай харьцуулахад 4мм зузаан, хээ судлууд нь дахин давтагдахгүй, эдлэх тусам өнгө нэмэх давтагдашгүй чанарыг илтгэнэ. 

Сонгодог америк загвар нь америкийн сайн чанарын улаан царс, агч, болон пекан модоор хийж гадаргууг гарааг зорж сийлэн буддаг гайхалтай технологитой аж. Энэ нь америкийн эртний сонгодог хэрэглээг тодотгож, матт гадаргуу нь сонгодог хэв маягийг илтгэнэ. Ихэвчлэн хар бор өнгө ашиглан урладаг ба ихэмсэг, хээнцэр орчныг таны ертөнцөд бүрдүүлнэ.

Модерн сонгодог загвар нь тэгш гөлгөр гадаргуутай хөнгөн цайвар өнгө давамгайлна. Хойд америкийн интоор, хушга, агч мод болон улаан царсаар модерн сонгодог загварын шалыг урлана. Модны байгалийн судлыг хэвээр үлдээж , цэвэр модон үзэмжийг тодотгож байгальд илүү ойр мэдрэмж төрүүлнэ.

Коунтри загвар  нь Хойд америкийн пекан , улаан царс, агч мод зэргээр урладаг. Гадаргууг бага зэрэг зорж будсан байх нь тансаг хэв маягийн илэрхийлэл болдог. Цайвар шаргал, агч модны шаргал, буудайны шаргал ба чулуулаг саарал зэрэг өнгүүдээс сонгож болно. Орчин үеийн загварт ихэвчлэн улаан царс агч мод ашигладаг ч нэг хэв маягт баригддаггүй. Модны байгалийн ан цавыг зассан загвар болон гялгар улаан, матт хул зэрэг агч модны өнгүүдээс сонголтоо хийх боломжтой.

 

Ламинатан шал нь  гэмтэж зурагдахаас сэргийлсэн акрил давхрага, байгалийн модон хээ, модны үртсээр хийсэн хамгийн сүүлийн үеийн бат бөх материалтай,  удаан хэрэглэгдэх бат бөх түгжээсээс бүтнэ.

Хатуу модон шал нь сайн чанарын хатуу модон давхарга, 2мм зузаан зурган хээ гаргах модон давхарга, тэнцвэржүүлэх бүхэл модон хавтан, олон давхаргатай үелсэн цэвэр модон хавтан , тэнцвэржүүлэх бүхэл модон хавтан  гэсэн 5 үеэс бүтнэ.

 

Байгальд ээлтэй

·         АНУ-ын ногоон байгууламжийн зөвлөл “USGBC”- г үүсгэн байгуулагчдын нэг.

·         USGBC-ээс олгодог LEED-ийн Алтан шагналыг Армстронгийн толгой оффис болох “701” барилга хүртсэн. Энэ нь эрчим хүч, байгаль орчинд ээлтэй зураг төслийн дээд шагнал юм.

·         Армстронг брэндийн модон шал нь хүний биед хортой формалдигид бодисыг арилгаж, саармагжуулах тусгай технологиор үйлдвэрлэ

·         гддэг. Өөрөөр хэлбэл Е0, Е1 стандарт болон бүх төрлийн хүнд метал бодисын хязгаарыг тогтоосон Floor score шаардлагыг хангасан байдаг.

·         Халуун орны ойн сангийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг.

·         Армстронг нь ой модыг хамгаалагч Hardwood Forestry сангийн гишүүн бөгөөд 1993-2001 онд нийт 1.250.000 мод тариалсан байдаг. Энэ үйлсийг нь үнэлж 2001 онд АНУ-ын ой мод, байгаль орчин хамгаалагч нэрт Гинфорд Пинчот-ын нэрэмжит шагналыг хүртээж байжээ.

Санал болгох бүтээгдэхүүн:

Нийт бүтээгдэхүүн