loading
  • BN голланд ханын цаас

BN ГОЛЛАНД ХАНЫН ЦААС

BN international обой: BN International анх 1926 онд байгуулагдсан. Энэ цагаас эхлэн  олон жилийн турш ханын цаасны бизнест өөрийн 

чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн юм. BN нь ханын цаасны үйлдвэрлэлээрээ дэлхийн томоохон  брэндэд тооцогддог. Бүх бүтээгдэхүүнүүд 

нь чанарын өндөр шаардлага хангадаг бөгөөд зөвхөн Голланд улсад  үйлдвэрлэгддэг юм.  

BN international-ын дизайнерын баг нь хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлага, технологийн дэвшлийг загвартаа  шингээжээ.


 Голландын нэрийн хуудас болсон  дэлхийн тэргүүлэх брендийн хувьд БН ханын цаас нь европт олон 10 жилийн туршид загварын чиг хандлагыг тодорхойлогч бренд болсоор ирсэн.
 BN Wallcoverings компани нь is BN International группын охин компани ба, Голландын Huizen хотод байрладаг, Загварын студи, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техникийн лабаротори болон маркетинг худалдааны төв бүгд нэг дор байрласнаар худалдан авагчиддаа дизайны олон төрлийн сонголт, өндөр чанарын бүтээгдэхүүн болон үйлчилгээнд суурилсан сэтгэлгээг санал болгодог!

 
 Техникийн лабаротори
 
 Өндөр чанарын бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх нь бидний эрхэм зорилго ба Бүтээгдэхүүн хөгжил судалгааны төвийн хяналтан дор үйлдвэрлэгддэг.
BN –ий бүтээгдэхүүнүүд нь дараах чанарын стандартуудыг хангадаг бидний хамгийн том бахархал: галд тэсвэртэй, гэрэл ойлгох чадвар ба угааж цэвэрлэх боломжтой. Бүх бүтээгдүүнүүд техникийн лабароторын тогтоож өгсөн чанарын стандартын дагуу нарийн хяналтан дор үйлдвэрлэгдэг. Үйлдвэрлэлийн явцад цэвэр аюулгүй орчинг бүрдүүлж ажилдаг ба будаг болон хулдаасыг дахин боловсруулснаар байгаль орчинд ээлтэй байдаг.
 
 
 
Загварын студи
 BN компани нь өөрийн дизайнерийн багтай  бөгөөд БН- ий алдарт цувралууд эндээс бий болдог.
БН- ий дизайнарууд урлаг болон загварыг бүтээгдэхүүндээ шингээн ажилдаг бөгөөд шинэлэг санаа , орчин үеийн чиг хандлагыг салбартаа тодорхойлсоор байна.

Винсент Ван Го, Эдвард Ван Вилет, Март Виссер зэрэг Германы алдартай зураач , интериор дизайнаруудын бүтээлүүдийг бүтээгдэхүүндээ шингээн цувралуудаа гаргаснаар дахин давтагдашгүй загварыг хэрэглэгчидэд санал болгож байна. 

Layers by Edward Van Vliet цуврал сайжруулсан цаасан суурьтай хулдаасан гадаргуутай ханын цаас юм.

Layers - Өвөрмөц шинэлэг орчин үеийн интерьер дизайнаараа дэлхийд алдаршсан Голландын дизайнер, зохион бүтээгч Эдвард Ван Влиет Bn 

Walcoverings-т зориулж Layers цувралыг бүтээсэн юм. Итали улсын тавилгын бренд  Moroso,  гэр ахуйн аксессуар, тавилгын бренд 

Moooi, болор эдлэлийн бренд Bacarat гэх мэт дэлхийн томоохон брендтэй хамтран ажилласан авьяастай чадварлаг дизайнер юм.

Intenz цувралын дизайнерууд нь дэлхийн томоохон хот болон архитектурын хэлбэрээс санаагаа авчээ. Жишээлбэл, байшингуудын гоёмсог 

дүрс эсвэл Бээжинд байдаг үндэсний цэнгэлдэх хүрээлэн, Шувууны үүр гэх мэт сохирхолтой шийдлүүдээс 

санаагаа авсан байна. Тус цувралын онцлог нь металл гялбаатай,  график хээ мөн янз бүрийн бүтэц болон олон давхаргын технологи ашигласны

 үр дүнд маш өвөрмөц өнгө  үзэмжтэй гадаргууг бий болгодог.Зочны өрөөнд наахад илүү тохиромжтой. 

Belmont цуврал сайжруулсан цаасан суурьтай ханын цаас – Гоёмсог ба гөлгөр. Belmon цувралын обой таны ханыг илүү дэгжин харагдуулна.

Сонгодог хээний гайхамшгийг  шинээр харах болно. Belmont- ыг  гайхалтай орчин бүрдүүлэх дизайн нь дан өнгийн обойтой төгс зохицдог. 

Зөөлөн бүтэц нимгэн давхарга болон цэцгийн хээнүүдийн хослол таны гэрийг тансаг  харш болгон өөрчлөх болно. 

Наах тохиромжтой газар – Унтлагын өрөө,

үүдний хэсэг

Vintag lane- Ихэвчлэн тайван цайвар өнгийн спектртэй юм. Гоёмсог цэцэг болон босоо судалтай сонгодог хээтэй учир Английн байшинг санагдуулам

 сонгодог маягийн интерьер дизайн бүрдүүлэхэд хамгийн тохиромжтой .

LEF – Бусдаас ялгарах хүсэлтэй өсвөр насны охид хөвгүүдэд болон залуучуудад  зориулсан коллекц юм.

Тод өнгийн геометрийн дүрстэй , цэцгийн хээтэй, илгээмжийн модон хайрцаг мэт модон хээ, граффитии гэх мэт өвөрмөц 

шийдэлтэй учир орчин үеийн өвөрмөц стильтэй охид хөвгүүдэд ихэд таалагдах болно. Хөвгүүд Америк  хотын гудамжны хэв маягтай ханын

цааснуудаас сонголтоо хийх боломжтой бол охид нь илүү хээнцэр өнгөлөг буюу график хээ, саатай 

дан  өнгийн ханын цааснаас сонголтоо хийх боломжтой юм. Товчхондоо LEF цувралаар  өөрийн орчинг бүрдүүл. 

Наах тохиромжтой газар – Хүүхдийн өрөө

Ornamentals – Тус цувралын санааг гоёмсог нэхсэн тор болон гар хатгамалаас авчээ.  Маалингын утсыг металл гялбаагаар тодруулж, 

цайвар шаргал, зөөлөн цэнхэр, хар саарал, цэнхэр болон шар саарал өнгөнүүд нь энэхүү цувралыг төгс сайхан болгоно. 

Энгийн бүтэц болон гялалзсан хуучны хээ зураг нь ямарч төрлийн хананд гайхалтай зохицно. 

Наах тохиромжтой газар – Унтлагын өрөө

Давуу талууд:

  • Сайжруулсан цаасан суурьтай хулдаасан ханы цаас нь өндөр нягтаршилтай зузаан тул бага зэрэг барзгар хана болон жижиг өөг дарж өгдөг давуу 
  • талтай юм.
  • Гал дэмжих нь бага
  • Наахад хялбар, урагдахгүй, сунахгүй, цаасан суурьтай тул сайн наалдана.
  • Наахад зөвхөн ханан дээр цавуугаа түрхдэг учир обой  дэлгэж цавуугаа наах талбай гаргах хэрэггүй, мөн цавуу болсон шалаа байнга
  • арчих шаардлагагүй.
  • Хулдаасан давхарга нь өөртөө тоос шингээдэггүй тул харшил болон астматай хүмүүст тохиромжтой
  • Арчлахад хялбар: Нойтон алчуураар арчаад, угаалгын бодис хэрэглэсэнч будагнь арилахгүй.
  • Хулдаасан давхарга нь чанартай будаг шиг гандаж өнгөө алдахгүй энэ нь удаан хугацаанд таны нүдийг баясгах болно. 

 

 

 

Санал болгох бүтээгдэхүүн:

Нийт бүтээгдэхүүн