loading
  • Bravat

БРАВАТ

Брават нь ХБНГерман Улсын 144 жилийн баялаг түүхтэй ариун цэврийн өрөөний брэнд болох тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Dietsche группын брэнд юм. Брават брэнд нь 1280 хэмийн халуунаар шаазан бүтэгдэхүүнээ боловсруулж, байгаль орчинд ээлтэй ус хэмнэгч үйлдлийг өөртөө шингээж өгсөн,   эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр хангасан гэдгээрээ ижил бүтээгдэхүүнээс ялгарна.  Эрүүл мэндэд ээлтэй, тав тухыг бүрэн хангасан тансаг зэрэглэлийн олон үйлдэлт бүтээгдэхүүнүүдийн  тансаг хэрэглээ, герман чанар, боломжийн үнэ нь хэрэглэгч таны хүсэл шаардлагад бүрэн нийцэнэ гэдэгт итгэлтэй байна. Тус брэндийн шүршүүр нь гэхэд өөрийгөө цэвэрлэх технологитой, ABS пластик өндөр чанар удаан эдэлгээ, аюулгүй хэрэглээ, тусгай агааржуулалтын технологитой учир усыг 35 хувь хэмнэнэ. Мушгиралтаас хамгаалсан уян хоолой ердийн хоолойтой харьцуулахад удаан хэрэглээтэй, гадаргууг цэвэрлэхэд хялбар эко бүтээгдэхүүн юм. Холигч, угаалгын өрөөний керамик хэрэгслүүд, угаалгын өрөөний тавилгууд, шүршүүр зэрэг нь ариун цэврийн өрөөний тань интерьерийн төгс шийдэл,  тансаг хэрэглээ төдийгүй эрүүл мэнддээ оруулж буй үнэтэй хөрөнгө оруулалт байх болно.

Брават ванн. Ямар ч гагнаасгүй, нэг бүхэл технологи хийцэт бүтээгдэхүүн. Далд массажны функци болон LED гэрлэн шийдэлтэй гэдгээрээ тансаг, гайхалтай технологийн илэрхийлэл юм. Өндөр чанартай акриллан материалаар хийгдсэн тул ус чийгэнд тэсвэртэй, гялалзсан гөлгөр гадаргуугаа удаан хадгалдаг.
  Ванны өрөөний тавилга. Модон ур хийц бүхий “Брават”-ын тавилгад Автсрийн Blum брэндийн нугасыг ашигладаг. Энэ нь бүтээгдэхүүний хаалга, шургуулга зэрэг нь 100 мянган удаа нээгдэж хаагдахад ямар ч эвдрэлгүй байх баталгаа болно.
  Брават суултуур. Ямар ч гагнаасгүй, бүхэлд нь цутгаж үйлдвэрлэсэн нэг бүхэл технологи хийцтэй. Дэвшилтэт ус зайлуулах систем нь 3 секундын дотор бүрэн цэвэрлэгээ хийнэ. Усны урсгал нь хүчтэй, дугуйрсан эргэлттэй учир элдэв нян бактери үржихгүй. Ус дүүргэх болон гадагшлуулах хавхлагад Швейцарийн Geberit, АНУ-н FLUIDMASTER зэрэг топ брэндийн эд анги ашиглажээ.
 Брават холигч. Сая удаа нээж хаахад ч эдэлгээт чанараа алдахгүй. Усны хэмнэлт 35 хувь байх учир эдийн засагт үргүй зардал гарахгүй. Air mix шүршүүрийн толгой нь автомат цэвэрлэгээтэй учир элдэв бохирдлоос 100 хувь хамгаална. Төгс гагнаас нь вакуум орчинг үүсгэдэг.Холигчийн NEOPERL шүүлтүүр нь усыг 30 хувь хүртэл хэмнэж,  өөрийгөө бүрэн цэвэрлэх технологитой.
Брават шүршүүрийн хаалт. 8мм/ 10мм зузаантай онгоцны шилний стандартаар үйлдвэрлэсэн нь хэрэглэгчийн аюулгүй байдлыг бүрэн хангана. 50 мянган удаагийн тестээр шалгарсан гуулин нугас нь урт удаан хугацааны эдэлгээг даана.

Санал болгох бүтээгдэхүүн:

Нийт бүтээгдэхүүн